Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 420 дугаар тогтоолоор баталсан “Салбарын хяналт шалгалтын төлөвлөгөө” Монгол Улсын Шадар Сайдын 2024 оны 7 дугаар тушаалаар баталсан “Стандарт, хэмжил зүйн салбарын 2024 оны төлөвлөгөөт хяналт шалгалтад хамрагдах объектын жагсаалт”-ыг баталсан. Уг төлөвлөгөөт хяналт шалгалтад Орхон аймгийн нутаг дэвсгэрт газрын тосны бүтээгдэхүүний хадгалалт, тээвэрлэлт, борлуулалтын үйл ажиллагаа эрхэлдэг 1 аж ахуйн нэгжийн 2 салбарын үйл ажиллагаанд 12.1.1 “Хэмжүүр, хэмжих хэрэгсэл ашиглагч байгууллагын хэмжлийн нэгдмэл байдлыг шалгах хяналтын хуудас”-аар шалгаж салбар тус бүрээс 2 төрлийн зөрчлийг илрүүлж, холбогдох арга хэмжээг авч ажиллалаа.