"Эрүүл аюулгүй ажил - Бидний суурь эрх" сэдэвт ХАБЭА-н сарын аяны төлөвлөгөөний дагуу "Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль" сэдэвт сургалтыг хүнсний салбарын бичил бизнес эрхлэгчдэд болон хүнсний сорилт шинжилгээний ажилтнуудыг хамруулан зохион байгууллаа. Сургалтанд оролцогчдод ХАБЭА –н ерөнхий ойлголт, хууль эрх зүйн орчин, бичил бизнесийн ХАБЭА-н менежментийн тогтолцооны тухай ерөнхий ойлголт, практик жишээгээр ойлголт мэдлэгийг нь дээшлүүлж, тараах материал, гарын авлагаар хангалаа. Сургалтанд нийт 30 хүн хамрагдлаа.Сургалтын үеэр Үйлдвэрлэлийн ослоор амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийн тухай мэдээлэл хүргэж, хүндэтгэл үзүүллээ.
.![](https://masm.gov.mn/orh/images/news/1682681524_343760549_882573679507134_5704660165425435767_n.jpg)
![](https://masm.gov.mn/orh/images/news/1682681547_341808159_569859125128257_9176060431852131583_n.jpg)
![](https://masm.gov.mn/orh/images/news/1682681577_343916174_6077331965718423_1727371634481454208_n.jpg)
![](https://masm.gov.mn/orh/images/news/1682681524_343760549_882573679507134_5704660165425435767_n.jpg)