Орхон аймгийн Сүү, сүүн бүтээгдэхүүн, бялуу, бялуун бүтээгдэхүүн үйлдвэрлэгч аж ахуйн нэгж иргэдэд “Хүнсний бүтээгдэхүүний чанар аюулгүй байдлын шаардлагыг тогтоосон эрх зүйн зохицуулалтууд” сэдэвт сургалтыг зохион байгууллаа. Энэхүү сургалтаар Стандартчилал техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль,Тохирлын баталгаатай бүтээгдэхүүн , үйлчилгээг Монгол улсын зах зээлд нийлүүлэх, улсын хилээр нэвтрүүлэх журам /Засгийн газрын 2018 оны 291-р тогтоол/, Хүнсний салбарт мөрдөж байгаа стандарт, техникийн зохицуулалт,Аюулгүйн тэмдгийн хэлбэр, хэмжээ, хэрэглэх журам,Монгол улсад бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний баталгаажуулалтыг схемийн дагуу явуулах нийтлэг журам /СХЗГазрын даргын 2018 оны А/254 -р тушаал /,НАССР /аюулын дүн шинжилгээ ба эгзэгтэй цэгийн хяналт/ тогтолцооны тухай ойлголт, Хүнсний эрүүл ахуйн ерөнхий зарчим (олон улсын зөвлөмж) MNS САС/ RCP 1 :2003 стандарт сэдвүүдээр мэдээлэл өгч гарын авлага материалаар хангалаа.Сургалтад 17 үйлдвэрлэгчийг хамрууллаа.