Дэлхийн “Чанарын өдөр”-ийг тохиолдуулан Орхон аймагт ажиллаж байгаа хүнсний бүтээгдэхүүний лабораторийн ажилтнуудад Сорилтын болон шалгалт тохируулгын лабораторийн чадавхид тавих ерөнхий шаардлага MNS ISO/IEC 17025:2018 стандартаар сургалт зохион байгууллаа. Сургалтын үеэр Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль, Бүтээгдэхүүн, үйлчилгээний баталгаажуулалтын тухай, Аюулгүйн тэмдэг сэдэвт мэдээллийг хийж салбарын хууль тогтоомж болон үйл ажиллагаагаа сурталчилан таниуллаа.Сургалтанд Эрдэнэт мах маркет ХХК, Эрдмийт ХХК, Идэрбаялаг ХХК, Баяжуулагч одод ХХК, Далх бүрэн ХХК, Эрдэнэт импекс ХХК, Билгүүн-Өглөө ХХК, Тэмүүжин-Оргил ХХК, МХГазар зэрэг байгууллагын мэргэжилтнүүд оролцлоо.