Стандартын мэдээлэл №6
МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ
MNS CAC RCP39 : 2011 Нийтээр нь үйлчлэх хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд мөрдөх эрүүл ахуйн дадал
Хүн амьд явах, эрүүл мэндээ хамгаалуулах эрхтэй. Харин эдгээр эрхээ зүй ёсоор эдлэхийн тулд эрүүл, аюулгүй, бохирдолгүй орчинд амьдрах, эрүүл аюулгүй хүнс хэрэглэх нь зүйтэй. Түүхий эд материал худалдан авах, хоолны бэлдэц бэлтгэх, хоол бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах зэрэг үйлдвэрлэл үйлчилгээний бүх үе шатан дах аюул, эрсдэлийг тооцож, эрүүл ахуйн зөв дадалтай болсноор хоол хүнсээр дамжих халдвар, хордлогод өртөхгүй байх боломж бүрдэнэ.
Энэ удаагийн цуврал стандартын мэдээллээр “Нийтээр нь үйлчлэх хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд мөрдөх эрүүл ахуйн дадал MNS CAC RCP39 : 2011” стандартын талаар танилцуулж байна. Түүхий эд, хоолны бэлдэц, бэлэн хоол бүтээгдэхүүнийг боловсруулж сургууль, цэцэрлэг, эмнэлэг, сувилал, халамжийн газар болон шорон гэх мэт онцлог бүлэгт үйлчлэх бусад хоол үйлдвэрлэлийн газрууд энэхүү стандартыг заавал мөрдөж ажиллана.
Их хэмжээгээр хоол үйлдвэрлэл үйлчилгээ явуулж байгаа байгууллагуудад хоол хүнсийг боловсруулах, хадгалах үед гарах аюулын магадлал их байна.
Хүнсний аюулгүй байдлыг хангахад #СТАНДАРТЫН_ХЭРЭГЖИЛТИЙН_ҮР_ДҮНГ_НЭМЭГДҮҮЛЭХ"-нь чухал!
Энэхүү стандартын дэлгэрэнгүй мэдээллийг https://estandard.gov.mn/website/masm/standards_details.aspx?code=0899e775-fd67-4d46-8904-b18a8a163dbf линкээр харна уу!