Орхон аймагт үнэт метал, үнэт чулуу тэдгээрээр хийсэн эдлэлийг худалдан борлуулагч 10 иргэн, аж ахуйн нэгж ажиллаж байна. Эдгээр үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаанд Стандарт, хэмжил зүйн газрын салбарын улсын ерөнхий байцаагчийн баталсан удирдамжийн дагуу худалдан борлуулж буй үнэт эдлэл, эрдэнийн чулуу, мөнгөн аягыг стандартын дагуу үйлдвэрлэсэн эсэх, сорьцын баталгааны тэмдэг дарагдсан эсэхийг хянаж, шаардлагатай тохиолдолд сорьцын баталгаажуулалтанд хамруулах урьдчилан сэргийлэх хяналтыг эхлүүллээ.
Урьдчилан сэргийлэх хяналт 2024 оны 06-р сарын 10-ны өдөр хүртэл үргэлжлэх бөгөөд холбогдох хууль тогтоомж, дүрэм, журам, стандартын хэрэгжилтийг шалгах юм.
Энэхүү урьдчилан сэргийлэх хяналтад 3 дугаар сарын 07-ны өдөр “ Их Мөнх Наран “ ХХК, “Мистер шунхлай” ХХК зэрэг 2 аж ахуйн нэгж хамрагдлаа.