Орхон АЙМГИЙН СТАНДАРТ, ХЭМЖИЛ ЗҮЙН ХЭЛТСИЙН ДЭРГЭДЭХ ОРОН ТООНЫ БУС БАТАЛГААЖУУЛАЛТЫН ЗӨВЛӨЛИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛДААН БОЛЛОО
Хэлтсийн дэргэдэх бүтээгдэхүүн, үйлчилгээний баталгаажуулалтын орон тооны бус зөвлөлийн аравдугаар хурлыг 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр зохион байгууллаа. Тус хурлаар 9 аж ахуйн нэгжийн 9 үйлчилгээ, 1 иргэний 1 үйлчилгээ, 1 иргэний 1 бүтээгдэхүүнд хийсэн тохирлын үнэлгээний тайлан дүнг танилцуулан хэлэлцүүллээ. Хурлаар тохирлын гэрчилгээ шинээр авах хүсэлт ирүүлсэн 4 аж ахуйн нэгжийн 4 үйлчилгээ, 1 иргэний 1 бүтээгдэхүүн, хугацаа сунгуулах 6 аж ахуйн нэгжийн 6 үйлчилгээний тохирлын үнэлгээний тайлан, дүгнэлтийг хэлэлцэж, шийдвэрлэлээ.