Хэлтсийн дэргэдэх бүтээгдэхүүн, үйлчилгээний баталгаажуулалтын орон тооны бус зөвлөлийн тавдугаар хурлыг 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдөр танхим болон онлайн хосолсон хэлбэрээр зохион байгууллаа. Тус хурлаар 15 аж ахуйн нэгжийн 15 үйлчилгээ, 3 аж ахуйн нэгжийн 4 бүтээгдэхүүнд хийсэн тохирлын үнэлгээний тайлан дүнг танилцуулан хэлэлцүүллээ. Хурлаар тохирлын гэрчилгээ шинээр авах хүсэлт ирүүлсэн 3 аж ахуйн нэгжийн 3 үйлчилгээ, 1 аж ахуйн нэгжийн 1 бүтээгдэхүүн, хугацаа сунгуулах 12 аж ахуйн нэгжийн 12 үйлчилгээ, 2 аж ахуйн нэгжийн 3 бүтээгдэхүүний тохирлын үнэлгээний тайлан, дүгнэлтийг хэлэлцэж, шийдвэрлэлээ.