Хэлтсийн дэргэдэх бүтээгдэхүүн, үйлчилгээний баталгаажуулалтын орон тооны бус зөвлөлийн долоодугаар хурлыг 2024 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр зохион байгууллаа. Тус хурлаар 14 аж ахуйн нэгжийн 14 үйлчилгээ, 1 иргэний 1 үйлчилгээ, 1 аж ахуйн нэгжийн 1 бүтээгдэхүүн, 1 иргэний 1 бүтээгдэхүүнд хийсэн тохирлын үнэлгээний тайлан дүнг танилцуулан хэлэлцүүллээ. Хурлаар тохирлын гэрчилгээ шинээр авах хүсэлт ирүүлсэн 3 аж ахуйн нэгжийн 3 үйлчилгээ, 1 иргэний 1 үйлчилгээ, 1 аж ахуйн нэгжийн 1 бүтээгдэхүүн, 1 иргэний 1 бүтээгдэхүүн, хугацаа сунгуулах 11 аж ахуйн нэгжийн 11 үйлчилгээний тохирлын үнэлгээний тайлан, дүгнэлтийг хэлэлцэж, шийдвэрлэлээ. Хурлын шийдвэрийг үзнэ үү