Хэлтсийн дэргэдэх бүтээгдэхүүн, үйлчилгээний баталгаажуулалтын орон тооны бус зөвлөлийн зургаадугаар хурлыг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр зохион байгууллаа. Тус хурлаар 37 аж ахуйн нэгжийн 43 үйлчилгээ, 1 аж ахуйн нэгжийн 1 бүтээгдэхүүн, 2 иргэний 2 бүтээгдэхүүнд хийсэн тохирлын үнэлгээний тайлан дүнг танилцуулан хэлэлцүүллээ. Хурлаар тохирлын гэрчилгээ шинээр авах хүсэлт ирүүлсэн 6 аж ахуйн нэгжийн 6 үйлчилгээ, 1 аж ахуйн нэгжийн 1 бүтээгдэхүүн, 1 иргэний 1 бүтээгдэхүүн, хугацаа сунгуулах 31 аж ахуйн нэгжийн 37 үйлчилгээ, 1 иргэний 1 бүтээгдэхүүний тохирлын үнэлгээний тайлан, дүгнэлтийг хэлэлцэж, шийдвэрлэлээ.