Хэлтсийн дэргэдэх бүтээгдэхүүн, үйлчилгээний баталгаажуулалтын орон тооны бус зөвлөлийн дөрөвдүгээр хурлыг 2024 оны 3 дугаар сарын 1-ний өдөр зохион байгууллаа. Тус хурлаар 12 аж ахуйн нэгжийн 13 үйлчилгээ, 2 аж ахуйн нэгжийн 4 бүтээгдэхүүнд хийсэн тохирлын үнэлгээний тайлан дүнг танилцуулан хэлэлцүүллээ. Хурлаар тохирлын гэрчилгээ шинээр авах хүсэлт ирүүлсэн 4 аж ахуйн нэгжийн 4 үйлчилгээ, хугацаа сунгуулах 8 аж ахуйн нэгжийн 9 үйлчилгээ, 2 аж ахуйн нэгжийн 4 бүтээгдэхүүний тохирлын үнэлгээний тайлан, дүгнэлтийг хэлэлцэж, шийдвэрлэлээ.