Хэлтсийн дэргэдэх бүтээгдэхүүн, үйлчилгээний баталгаажуулалтын орон тооны бус зөвлөлийн гуравдугаар хурлыг 2024 оны 2 дугаар сарын 16-ний өдөр цахимаар зохион байгууллаа. Тус хурлаар 7 аж ахуйн нэгжийн 7 үйлчилгээнд хийсэн тохирлын үнэлгээний тайлан дүнг танилцуулан хэлэлцүүллээ. Хурлаар тохирлын гэрчилгээ шинээр авах хүсэлт ирүүлсэн 1 аж ахуйн нэгжийн 1 үйлчилгээ, хугацаа сунгуулах 6 аж ахуйн нэгжийн 6 үйлчилгээний тохирлын үнэлгээний тайлан, дүгнэлтийг хэлэлцэж, шийдвэрлэлээ.