ОРХОН АЙМГИЙН СТАНДАРТ, ХЭМЖИЛ ЗҮЙН ХЭЛТСИЙН
2023 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮР ДҮНГИЙН
ҮНЭЛГЭЭНИЙ ТАЙЛАН
2023.12.13
Орхон аймгийн СХЗХ-ийн 2023 оны үйл ажиллагааг Засгийн газрын 2022 оны 206 дугаар тушаалаар батлагдсан “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт- шинжилгээ, үнэлгээний журам “-ыг үндэс болгон Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн А/99 дүгээр тушаалаар баталсан “Стандарт, хэмжил зүйн салбарын үйл ажиллагаанд хяналт- шинжилгээ, үнэлгээ хийх журам”- ын дагуу 3 багц 10 үзүүлэлтээр дүгнэхэд ерөнхий үнэлгээ 92,5 хувь буюу 4,6 оноотой байна.
Хяналт-шинжилгээ, үнэлгээг бодлогын баримт бичгийн хэрэгжилтийн үнэлгээ, хэлтсийн чиг үүргийн үзүүлэлтийн үнэлгээ, байгууллагын нээлттэй байдлын үнэлгээний үзүүлэлтийн хүрээнд Хууль тогтоомж, тогтоол шийдвэр, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, хөгжлийн жилийн төлөвлөгөө, Үндэсний болон дэд хөтөлбөр зэрэг бодлогын баримт бичгүүдийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд тусгагдсан тус хэлтсийн үйл ажиллагаанд хамаарах зорилт, арга хэмжээний хэрэгжилт, Шадар сайд аймгийн Засаг даргатай байгуулсан гэрээний үүргийн манай хэлтэстэй холбоотой заалтын биелэлт болон 2023 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилтийн тайлан, төрийн албан хаагчийн сургалт, ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах хөтөлбөрийн биелэлт, байгууллагын ил тод байдлын үнэлгээ, шилэн дансны хөтлөлтийн үнэлгээ, хэрэглэгчийн үнэлгээ зэргийг гүйцэтгэлийн үр дүнг нотлох холбогдох материалууд, хэрэгжүүлэгч нэгжүүдээс тодруулга авах замаар цуглуулсан мэдээ, мэдээлэлд үндэслэн Сорьцын хяналтын улсын байцаагч бөгөөд Ахлах мэргэжилтэн Г.Баасанбилэгт хариуцан гүйцэтгэв.
СТАНДАРТ, ХЭМЖИЛ ЗҮЙН ХЭЛТСИЙН
ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮНЭЛГЭЭНИЙ ДҮН
(2023 оны 4-р улирлын үр дүн)
№ |
Үзүүлэлт |
Үр дүнгийн үнэлгээ |
|||
Хувь |
Жин |
Оноо |
|||
1 |
Бодлогын зорилтын хэрэгжилтийн үр дүнгийн үнэлгээ |
Хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилт |
97,1% |
0,5 46,25% |
92,5% 4,6 |
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт |
90,0% |
||||
Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт |
86,8% |
||||
Дэд хөтөлбөр, тусгайлан гаргасан бодлого хөтөлбөрийни хэрэгжилт |
96,1% |
||||
2 |
Байгууллагын чиг үүргийн үзүүлэлтийн үнэлгээ |
Засгийн газрын гишүүн аймгийн Засаг даргатай байгуулсан гэрээний үүргийн биелэлт |
90,0% |
0.3 27,1% |
|
Байгууллагын тухайн жилийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлт |
92,0% |
||||
Төрийн албан хаагчийн сургалт, ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах хөтөлбөрийн биелэлт |
89,2% |
||||
3 |
Байгууллагын нээлттэй байдлын үнэлгээ |
Байгууллагын ил тод байдлын үнэлгээ |
99,8% |
0.2 19,1% |
|
Шилэн дансны хөтлөлтийн үнэлгээ |
98,4% |
||||
Хэрэглэгчийн үнэлгээ |
88.7% |
||||
Ерөнхий үнэлгээ |
92,5% |
0,1 9,25 |
Дүгнэлт
2023 онд Орхон аймгийн СХХэлтсийн үйл ажиллагаа нь мэдээллийн ил тод байдлыг хангах, ялангуяа стандартын хэрэгжилтийг салбар бүрд хангуулах, хэрэглэгчид төвлөрөх, тэдний сэтгэл ханамжыг дээшлүүлэх, ажилтнуудын ажлын бүтээмж, чанар, үр ашиг нэмэгдүүлэхийн тулд ажлын байрны орчныг сайжруулах, нийгмийн асуудлыг шийдүүлэх зэрэгт анхаарч ажилласан байна.
Түүнчлэн орон нутгийн үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэхэд салбарын хууль, тогтоомжыг сурталчилах, дэвшилтэт стандартыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, хэрэглэгчийн төлөө сорьцын хяналтыг хэрэгжүүлэх, хэлтсийн шинээр орсон албан хаагчдыг сургах, комьпютер техникийн хэрэгслээр хангаж, хүчин чадлыг сайжруулах зэрэг ажлуудыг амжилттай хэрэгжүүлжээ.
Бодлогын баримт бичгүүдийн хэрэгжилтийг ханган ажиллаж, тэдгээрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай нөөцийг бүрдүүлэн хэрэгжүүлсэн нь ололттой тал байв.
Байгууллагын чиг үүргийн үзүүлэлтүүдээс төсвийн ерөнхийлөн захирагчаас эрх шилжин ирсэн хөрөнгө мөнгийг зарцуулах, хуваарилах, хянах ажлыг холбогдох хуулийн дагуу хийж, албан хаагчдын сургалтын хэрэгцээг тодорхойлон цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан удирдах дээд байгууллагуудаас зохион байгуулсан хүний нөөцийг чадавхижуулах мэргэшүүлэхэд чиглэн гадаад , дотоод сургалтад цахим болон танхимын хэлбэрээр хамруулсан сайн тал байна.
Байгууллагын нээлттэй байдлын үзүүлэлтүүдээс ил тод байдлын үзүүлэлт өмнөх онтой харьцуулахад 1,5% , хэрэглэгчийн үнэлгээ 0,6 хувиар өссөн байна.
ЗӨВЛӨМЖ
Бодлогын баримт бичгийн гүйцэтгэл гарч эхэлж байгаа заалтуудын үр дүнг сайжруулахын тулд салбарын хууль тогтоомжид хяналтын чиг үүргийг тодорхой болгох талаар саналаа удирдах дээд байгууллагад илгээх,
Бусад байгууллагатай хамтран хийж байгаа ажлуудын уялдаа холбоог хангаж, эрчимжүүлэх,
Байгууллагын чиг үүргийн үзүүлэлтүүдээс хэрэглэгчийн хууль эрх зүйн мэдлэг боловсролыг дээшлүүлэх, мэдээллийн хүртээмжийг дээшлүүлэх ажлыг үргэлжлүүлэн хийх,
Хүний нөөцийн чадамжийг дээшлүүлэх, хандлагыг өөрчлөхөд чиглэсэн сургалтыг зохион байгуулах, сул орон тоог нөхөх, төрийн жинхэнэ албан хаагчийн нөөцийг бүрдүүлэхэд анхаарах хэрэгтэй байна.
ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭ ҮНЭЛГЭЭ ХИЙСЭН :
АХЛАХ МЭРГЭЖИЛТЭН Г.БААСАНБИЛЭГТ
ТАНИЛЦСАН:
СТАНДАРТ, ХЭМЖИЛ ЗҮЙН ХЭЛТСИЙН
ДАРГА С.ЧУЛУУНБАТ