ОРХОН АЙМГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ТАВАН ЖИЛИЙН ҮНДСЭН ЧИГЛЭЛИЙН БИЕЛЭЛТ
2023-11-02 Орхон аймаг
Д/д |
ЗОРИЛТ |
Хариуцах байгууллага |
БИЕЛЭЛТ |
Үнэлгээ % |
ХШҮ |
ХОЁР. ЭРҮҮЛ, БҮТЭЭЛЧ, ХӨГЖИХ ТЭМҮҮЛЭЛТЭЙ-ЭРДЭНЭТ ХҮН |
|||||
Хүнд ээлтэй амьдрах орчин |
|||||
Зорилт 2.5. Эрүүл, аюулгүй, баталгаат орчныг бий болгоно: |
|||||
1 |
2.5.5.Хүнсний аюулгүй байдлыг сайжруулж, хүнсний сүлжээний бүх шатанд түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангана. |
СХХ |
“Хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо“ ISO:22000 стандарт, (HACCP)-ыг хэрэгжүүлэх стандарт болох “Хүнсний эрүүл ахуйн ерөнхий зарчим“ (олон улсын зөвлөмж) MNS САС/ RCP 1:2003 стандартыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор "Хүнсний чанар, аюулгүй байдлыг хангах шаардлага, эрх зүйн зохицуулалт" сэдэвт нэг өдрийн гэрчилгээт сургалтыг 2 удаа зохион байгуулж, хүнс үйлдвэрлэгч 16, хоол үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгч 15, нийт 31 ААН-ийг хамруулан хүнсний үйлдвэрлэл үйлчилгээнд мөрдөх зохистой дадал болон дээрх стандартуудыг хэрэгжүүлэх арга замыг таниулсан. “Хүнсний аюулгүй байдлын менежментийн тогтолцоо MNS ISO 22000:2019” болон MNS САС/ RCP 1:2003 /HACCP/ стандартыг мал төхөөрөх, боловсруулах 2 үйлдвэр, усны 1 үйлдвэр, нийтийн хоолны 2, нийт 5 үйлдвэр хэрэгжүүлж байна. Хүнсний чиглэлийн үйлдэрлэл, үйлчилгээ явуулж буй 205 цэгт тохирлын баталгаажуулалт хийж түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангуулах дотоод хяналтын тогтолцоо, зохистой дадлыг хэрэгжүүлэх арга зүйгээр хангаж 169 цэгт стандартын хэрэгжилт хангалттай түвшинд хүрч гэрчилгээжсэн нь баталгаажуулсан бүтээгдэхүүн, үйлчилгээний 82.4%-ийг эзэлж байна. 2022 оны байдлаар Стандарт, хэмжил зүйн хэлтсийн дэргэдэх "Бүтээгдэхүүн, үйлчилгээний баталгаажуулалтын орон тооны бус зөвлөл" –ийн шийдвэрээр стандартын шаардлагыг тогтвортой бөгөөд бүрэн хангасан нөхцөлд олгодог "Баталгаажсан бүтээгдэхүүн" тэмдэгийг талх, нарийн боов, бялуун бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг 2 үйлдвэрийн 29 нэрийн бүтээгдэхүүн, мал төхөөрөх мах боловсруулах 2 үйлдвэрийн 4 нэрийн бүтээгдэхүүн нийт 4 үйлдвэрийн 33 бүтээгдэхүүн эзэмшиж байна. Хүнсний аюулгүй байдлыг хангасан орон нутгийн хүнс үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүн 4.0 %, 2022 онд 6.6% нэмэгдэж 80.6% “ Аюулгүйн тэмдэг”-ийг бялуун бүтээгдэхүүний 12 нэр төрөлд 1 аж ахуйн нэгж хэрэглэх эрхийг авснаар нийт бүтээгдэхүүний 2,9 % нь аюулгүйн тэмдэгтэй зах зээлд нийлүүлэгдэж байна |
90 |
|
ДӨРӨВ.ЭДИЙН ЗАСАГ |
|||||
Зорилго 4. Эдийн засгийн тогтвортой өсөлт иргэн бүрдээ хүрсэн, дундаж давхарга зонхилсон, олон тулгуурт эдийн засагтай хот болно. |
|||||
Зорилт 4.1. Эдийн засгийн бүтцийн шинэчлэлийг эхлүүлж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэн, экспортод чиглэсэн хүнд, хөнгөн үйлдвэрлэлийг хөгжүүлнэ: |
|||||
2 |
4.1.1.Экспортод чиглэсэн бизнест эрх зүйн хувьд зөвшөөрөгдсөн, боломжит дэмжлэгүүдийг үзүүлж, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинг нэмэгдүүлж, малын гаралтай бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлнэ. |
ХБТХОХ СХХ |
Аймагт идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа мал төхөөрөх 3, мах, махан бүтээгдэхүүний 8, сүүний 3, гурил, тэжээлийн 4, ноос ноолуурын 4, арьс ширэн бүтээгдэхүүний 2, нийт 24 үйлдвэр ажиллаж байна. Үүнээс мал төхөөрөх үйлдвэрийн 3, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч 3, гурил, малын тэжээл үйлдвэрлэгч 3, мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч 4, ноос ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгч 2, нийт 15 ААН-ийн 34 нэрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг тохирлын баталгаажуулалтад хамруулан, тохирлын гэрчилгээ олгож бүтээгдэхүүнээ тохирлын баталгаатайгаар хэрэглэгчдэд нийлүүлэх, тендерт өрсөлдөх, экспортод гаргахад дэмжлэг үзүүлсэн. Үүнээс ноос, ноолуур боловсруулах 2 үйлдвэр, мал төхөөрөх, боловсруулах 3 үйлдвэрийн 10 нэр төрлийн бүтээгдэхүүнийг экспортлоход тохирлын үнэлгээ хийж, тохирлын гэрчилгээ олгон гадаад худалдааны үйл ажиллагааг нь дэмжсэн. Нийт 5912 тн адууны мах, 168тн хонины мах, 4,3тн хивс, хивсэн бүтээгдэхүүн, 1,1 тн ноос ноолууран бүтээгдэхүүн, 120кг эсгий тавчик экспортлосон байна. |
90 |
|
НАЙМ. ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ-ЭРДЭНЭТ ХОТ |
|||||
Зорилго 8. Хүн амын нутагшилт, суурьшлын тогтвортой байдал, байгалийн унаган төрх, экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалан өвлүүлсэн, бүс нутгийн эдийн засгийн өсөлт, өрсөлдөх чадвартай, тэнцвэртэй орон нутгийг хөгжүүлнэ. |
|||||
Тогтвортой аялал жуулчлал |
|||||
Зорилт 8.4. Аялал жуулчлалын маркетинг болон менежментийн үйл ажиллагааг идэвхжүүлэн, бүтээгдэхүүн үйлчилгээний соёл, чанар, стандартыг сайжруулж, жуулчдад зориулсан мэдээллийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэн, байгаль орчинд ээлтэй, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлнэ: |
|||||
3 |
8.4.1.Аялал жуулчлалын үйлчилгээний байгууллагуудын ажиллагсдыг мэргэшүүлэх, чадавхжуулах, үйлчилгээний соёлыг сайжруулах, улмаар стандартын өндөр түвшинд үйл ажиллагаа явуулах ажлыг эрчимжүүлнэ. |
СХЗХ |
Аялал жуулчлалын байр сууцны үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүдийн судалгааг нарийвчлан гаргаж, СХЗГазар хүргүүллээ. Үүнд: Зэрэглэлтэй буудал 3, Зочид буудал 26, Дэн буудал 10, амралтын газар 2 байна. Үүнээс 3 одны зэрэглэлтэй 2 зочид буудал, 1 одны зэрэглэлтэй 1 зочид буудал, 2 цэцгийн зэрэглэлтэй 1 амралтын бааз үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд 2 зочид буудал шинээр ашиглалтад орохоор, зэрэглэл дээшлүүлэх чиглэлээр 2 аж ахуйн нэгж холбогдох стандартаа авч тухайн стандартад нийцүүлэхээр засвар үйлчилгээ хийж бэлтгэлээ хангаж байна. Стандартын хэрэгжилтийн төвшинг дээшлүүлэхийн тулд тохирлын үнэлгээний тайланг хэлтсийн дэргэдэх орон тооны бус баталгаажуулалтын зөвлөлөөр хэлэлцүүлэн 70-80% хэрэгжилттэй бол тохирлын гэрчилгээний хугацааг 1 жил, 81-90% хэрэгжилттэй бол 2 жил, 91-с дээш хувийн хэрэгжилттэй бол 3 жилээр олгох замаар үйлчилгээний стандартын хэрэгжилтийн төвшинг дээшлүүлж байна. Тухайлбал: Зочид буудлын үйлчилгээ эрхлэгч 9 аж ахуйн нэгжийн хүсэлтээр 7 буудал, 3 дэн буудалд тохирлын үнэлгээ хийж, стандартын зарим шаардлагыг хангуулан залруулга хийлгэснээр Зочид буудлын стандартын хэрэгжилтийг дундажаар 86,2% -д хүргэн тохирлын гэрчилгээ олголоо.
|
90 |
|
Өрсөлдөх чадвартай хөдөө аж ахуй |
|||||
Зорилт 8.5. Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн нөөц ашиглалт, эдийн засгийн эргэлтийг эрчимжүүлж, тооноос чанар, бүтээмжид шилжүүлнэ: |
|||||
4 |
8.5.1.Гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний хэрэгцээг орон нутгийн үйлдвэрлэлээр хангана. |
СХЗХ |
2022 оны хүн амын физиологийн хэрэгцээг тооцоход: Малын мах-3714.4 тн, сүү-4952.6 тн, цагаан идээ-5571.6 тн, гурил-3095.3 тн, гурилан бүтээгдэхүүн-5571.6 тн, төмс-3714.4 тн, хүнсний ногоо-8047.9 тн, жимс-6190.7 тн, өндөг-619.0 тн хэрэгцээтэйгээс малын махны 92.7 хувь, гурилан бүтээгдэхүүний 34.5 хувь, жимс, жимсгэний 0.3, төмсийг 86.5 хувь, хүнсний ногооны 72 хувь, өндөгний 2.3 хувийг орон нутгийн дотоодын үйлдвэрлэлээр хангаж байгаа бол шингэн сүүний 2.7 хувь, цагаан идээний 5.4 хувийг үйлдвэрийн аргаар боловсруулсан бүтээгдэхүүнээр хангаж байна. Тус аймагт мах, гурилын үйлдвэрлэл эрхэлж байгаа 12 үйлдвэрээс үйл ажиллагаагаа хэвийн явуулж байгаа 8 үйлдвэр, сүү сүүн бүтээгдэхүүний 2 үйлдвэр нь холбогдох стандартын шаардлага хангаж, тохирлын гэрчилгээтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Үүнээс Гурил, тэжээл үйлдвэрлэгч 3 Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн чиглэлээр ажиллаж байгаа 5 аж ахуйн нэгж байгууллагын тохирлын гэрчилгээний хугацаа дууссантай холбогдуулан баталгаажуулалтанд хамрагдаж, стандартад нийцсэн тул 1-2 жилийн хугацаагаар гэрчилгээг сунгасан. 2022 онд “Эрдэнэт мах маркет” ХХК, “Эрдмийт” ХХК -ны Мал төхөөрөх, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн үйл явц, бүтээгдэхүүний чанар байдалд тохирлын үнэлгээ хийж, гулууз болон ангилсан маханд 3 жилийн хугацаатай тохирлын гэрчилгээ олгож, “Баталгаажсан бүтээгдэхүүн “ тэмдэг эзэмшүүлэн өрсөлдөх чадварыг нь нэмэгдүүллээ. Талх, нарийн боов, бялуу үйлдвэрлэгчээс 3 үйлдвэрийг баталгаажуулалтад хамруулж, тохирлын баталгаа олгосноос гадна “Жүр үр “ ХХК -ны 15 нэрийн бүтээгдэхүүнд “Баталгаажсан бүтээгдэхүүн “ тэмдэг эзэмшүүлэн өрсөлдөх чадварыг нь нэмэгдүүллээ. 2023 онд “Эрдэнэт-Үйлдвэр” ТӨҮГ-ын Жигнэмэл гурилан ба Бялууны төрлийн 13 нэрийн бүтээгдэхүүнд “Баталгаажсан бүтээгдэхүүн “ тэмдэг хэрэглэх эрхийг олгосон Нийт үйлдвэрлэл эрхлэгчдийн 52 хувь нь тохирлын баталгаатай бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлж байна. |
70 |
|
Биелэлтийн дундаж % |
85 |
ОРХОН АЙМАГ, СТАНДАРТ, ХЭМЖИЛ ЗҮЙН ХЭЛТЭС
ОРХОН АЙМГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ
ТАВАН ЖИЛИЙН ҮНДСЭН ЧИГЛЭЛИЙН БИЕЛЭЛТ
Орхон аймаг
2024-06-05
Д/д |
ЗОРИЛТ |
Хариуцах байгуул лага |
БИЕЛЭЛТ |
Үнэлгээ % |
ХШҮ |
ХОЁР. ЭРҮҮЛ, БҮТЭЭЛЧ, ХӨГЖИХ ТЭМҮҮЛЭЛТЭЙ-ЭРДЭНЭТ ХҮН |
|||||
Хүнд ээлтэй амьдрах орчин |
|||||
Зорилт 2.5. Эрүүл, аюулгүй, баталгаат орчныг бий болгоно: |
|||||
1 |
2.5.5.Хүнсний аюулгүй байдлыг сайжруулж, хүнсний сүлжээний бүх шатанд түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангана. |
СХХ |
Аймгийн хэмжээнд Хүнсний аюулгүй байдлын менежментийн тогтолцоо MNS ISO 22000:2019 стандартыг хэрэгжүүлж гэрчилгээжсэн 3 аж ахуйн нэгж Аюулын дүн шинжилгээ ба эгзэгтэй цэгийн хяналтын тогтолцоо (HACCP) буюу MNS САС /RCP 1:2003 стандартыг хэрэгжүүлэн гэрчилгээжсэн мал төхөөрөх, мах боловсруулах 3 үйлдвэр байдаг. Аймгийн Засаг даргын 2024 оны А/353 тоот захирамжийн дагуу Хүнсний худалдаа, үйлчилгээ, хоол үйлдвэрлэлд зохистой дадлыг хэвшүүлэх сургалтыг 218 аж ахуйн нэгж, байгууллагын 280 хүнд зохион байгуулж мэдлэг олголоо. Захирамжин дагуу тус аймагт тогтвортой, чанар, стандартад нийцсэн үйл ажиллагаа эрхэлж байгаа хүнсний 5 үйлдвэрлэлд НАССР болон Хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх ажлыг эхлүүлээд байна. Аймгийн хэмжээнд хүнсний чиглэлийн үйлдвэрлэл эрхлэгч 92 цех болон үйлдвэрүүд, 451 үйлчилгээ ажиллаж байна. Үүнээс 55 үйлдвэр тогтвортой үйл ажиллагаа явуулж байна. Энэ онд хүнсний чиглэлийн үйлдвэрлэл эрхлэгч 10 аж ахуйн нэгж, 4 иргэн, үйлчилгээ эрхлэгч 151 аж ахуйн нэгж, 5 иргэний үйл ажиллагаанд холбогдох стандартын дагуу тохирлын үнэлгээ хийж, стандартын хэрэгжилтийн төвшинг дээшлүүлэх арга зүйгээр хангаснаар нийт 9 аж ахуйн нэгж, 4 иргэний /43/23%/ бүтээгдэхүүн үйлдвэрлэл, 148 /84/32,8%/ хүнсний чиглэлийн үйлчилгээнд тохирлын гэрчилгээ олгосон байна. Нийт 161 үйлдвэр, үйлчилгээнд түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангуулах дотоод хяналтын тогтолцоо, зохистой дадлыг хэрэгжүүлэх арга зүйгээр хангаж 128 цэгт стандартын хэрэгжилтийг хангалттай түвшинд хүргэж гэрчилгээжүүлсэн нь баталгаажуулсан бүтээгдэхүүн, үйлчилгээний 79.8%-ийг эзэлж байна
Засгийн газраас батласан “Техникийн зохицуулалт”-ын шаардлагыг хангаж аюулгүйн тэмдэгтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэх үүрэг бүхий мал төхөөрөх, боловсруулах 3, мах, махан бүтээгдэхүүний 6, сүүний 2, бялуун бүтээгдэхүүний 6, нийт 17 иргэн, аж ахуйн нэгжийн цех, үйлдвэр байгаагаас тохирлын үнэлгээнд хамрагдсан " Жүр үр " ХХК аюулгүйн тэмдгийг 12 нэрийн бялуун бүтээгдэхүүнд хэрэглэх эрх авч, нийт бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийн 5.8 хувь нь аюулгүйн тэмдэгтэйгээр зах зээлд нийлүүлэгдэж байна. Энэ онд “Эрдэнэт мах маркет” ХХК-ны мал төхөөрөх, мах боловсруулах үйлдвэрийн аюулгүйн тэмдэг авах хүсэлтийн дагуу үнэлгээнд хамруулж, холбогдох шаардлагыг хангах үүрэг даалгавар өгч, сайжруулалт хийлгэж байна.
|
90% |
|
ДӨРӨВ.ЭДИЙН ЗАСАГ |
|||||
Зорилго 4. Эдийн засгийн тогтвортой өсөлт иргэн бүрдээ хүрсэн, дундаж давхарга зонхилсон, олон тулгуурт эдийн засагтай хот болно. |
|||||
Зорилт 4.1. Эдийн засгийн бүтцийн шинэчлэлийг эхлүүлж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэн, экспортод чиглэсэн хүнд, хөнгөн үйлдвэрлэлийг хөгжүүлнэ: |
|||||
2 |
4.1.1.Экспортод чиглэсэн бизнест эрх зүйн хувьд зөвшөөрөгдсөн, боломжит дэмжлэгүүдийг үзүүлж, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинг нэмэгдүүлж, малын гаралтай бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлнэ. |
ХБТХОХ СХХ |
Аймагт идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа мал төхөөрөх 3, мах, махан бүтээгдэхүүний 8, сүүний 3, гурил, тэжээлийн 4, ноос ноолуурын 4, арьс ширэн бүтээгдэхүүний 2, нийт 24 үйлдвэр ажиллаж байна. Үүнээс мал төхөөрөх үйлдвэрийн 3, мах, махан бүтээгдэхүүний 5, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч 2, гурил, малын тэжээл үйлдвэрлэгч 3, мах, ноос ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгч 2, нийт 15 ААН-ийн 140 нэрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг тохирлын баталгаажуулалтад хамруулан тохирлын гэрчилгээ олгож бүтээгдэхүүнээ тохирлын баталгаатайгаар хэрэглэгчдэд нийлүүлэх, тендерт өрсөлдөх, экспортод гаргахад нь дэмжлэг үзүүлсэн. |
90 |
|
НАЙМ. ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ-ЭРДЭНЭТ ХОТ |
|||||
Зорилго 8. Хүн амын нутагшилт, суурьшлын тогтвортой байдал, байгалийн унаган төрх, экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалан өвлүүлсэн, бүс нутгийн эдийн засгийн өсөлт, өрсөлдөх чадвартай, тэнцвэртэй орон нутгийг хөгжүүлнэ. |
|||||
Тогтвортой аялал жуулчлал |
|||||
Зорилт 8.4. Аялал жуулчлалын маркетинг болон менежментийн үйл ажиллагааг идэвхжүүлэн, бүтээгдэхүүн үйлчилгээний соёл, чанар, стандартыг сайжруулж, жуулчдад зориулсан мэдээллийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэн, байгаль орчинд ээлтэй, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлнэ: |
|||||
3 |
8.4.1.Аялал жуулчлалын үйлчилгээний байгууллагуудын ажиллагсдыг мэргэшүүлэх, чадавхжуулах, үйлчилгээний соёлыг сайжруулах, улмаар стандартын өндөр түвшинд үйл ажиллагаа явуулах ажлыг эрчимжүүлнэ. |
СХЗХ |
Энэ онд зочид буудлын үйлчилгээ эрхлэгч 3, дэн буудлын үйлчилгээ эрхлэгч 1, амралтын газрын үйлчилгээ эрхлэгч 1 аж ахуйн нэгж хүсэлтээр 3 буудал, 1 дэн буудал, 1 амралтын газарт нийт 5 үйлчилгээнд тохирлын үнэлгээ хийж, стандартын зарим шаардлагыг хангуулан залруулга хийлгэснээр стандартын хэрэгжилтийг хангалттай түвшин буюу 81,0% -иас дээш түвшинд хүргэн тохирлын гэрчилгээ олголоо. Стандартын хэрэгжилтийн түвшин 91%-иас дээш хангагдан “Баталгаажсан үйлчилгээ“ тэмдгийг хэрэглэх эрхтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байгаа 3 аж ахуйн нэгжид зэрэглэлд хамрагдах талаар мэдээлэл арга зүйгээр хангалаа. |
90 |
|
Өрсөлдөх чадвартай хөдөө аж ахуй |
|||||
Зорилт 8.5. Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн нөөц ашиглалт, эдийн засгийн эргэлтийг эрчимжүүлж, тооноос чанар, бүтээмжид шилжүүлнэ: |
|||||
4 |
8.5.1.Гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний хэрэгцээг орон нутгийн үйлдвэрлэлээр хангана. |
СХЗХ |
2024 оны байдлаар аймгийн хэмжээнд хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа нийт 46 үйлдвэрийн 13 нь буюу 28.0 хувь баталгаажуултад хамрагдаж 14 нэр төрлийн 202 нэрийн бүтээгдэхүүн, үйлдвэрлэлд тохирлын үнэлгээ хийж баталгаажуулсан. Нийт үйлдвэрлэл эрхлэгчдийн /20/ 43 хувь нь тохирлын баталгаатай бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлж байна. |
70 |
|
Биелэлтийн дундаж % |
85 |
ОРХОН АЙМАГ, СТАНДАРТ, ХЭМЖИЛ ЗҮЙН ХЭЛТЭС