Стандартын хэрэгжилтийн үр дүнг нэмэгдүүлэх жил, "Стандарттай Монгол" нөлөөллийн аяны хүрээнд 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Нээлттэй хаалганы өдөрлөгийг Жаргалант суманд зохион байгууллаа.
Уг өдөрлөгийн үеэр иргэд, хэрэглэгчдэд байгууллагынхаа үйл ажиллагааг сурталчлан стандартын болон бүтээгдэхүүн үйлчилгээний баталгаажуулалт, хэмжих хэрэгслийн шалгалт баталгаажуулалт, итгэмжлэгдсэн сорилтын лабораторийн үйл ажиллагаа, сорьцын хяналтын чиглэлээр мэдээ, мэдээлэл, зөвлөгөө өгч, худалдааны жинг баталгаажуулж, савласан бүтээгдэхүүний тоо хэмжээнд хэмжил зүйн хяналт хийж, гарын авлагаар хангаж ажиллалаа.
Иргэд, үйлдвэрлэл, худалдаа эрхлэгчдэд “Хэлтсийн үйл ажиллагааны танилцуулга, Орхон аймаг дахь Стандартчилал тохирлын үнэлгээний өнөөгийн байдал, Таримал ургамлын үр хорио цээрийн лаборатори, Хими, Нян судлалын лабораторийн танилцуулга, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй үзүүлэлт , Хүнсний бүтээгдэхүүн дэх бичил биетний аюулгүйн болон эрүүл ахуйн шалгуур үзүүлэлтүүд зэрэг сэдвээр сургалт зохион байгууллаа.
Энэ үеэр хэрэглэгчийн сэтгэл ханамжийн судалгааг 79 иргэнээс авсан.
Мөн 4 аж ахуйн нэгжийн үйлчилгээнд тохирлын үнэлгээ хийж, худалдааны болон эмнэлгийн 8 ширхэг жинг баталгаажуулж, 5 аж ахуй нэгжийн 20 ширхэг савласан бүтээгдэхүүнд хэмжил зүйн хяналт шалгалтыг хийлээ.