Стандартын хэрэгжилтийн үр дүнг нэмэгдүүлэх жил, "Стандарттай Монгол" нөлөөллийн аяны хүрээнд Нээлттэй хаалганы өдөрлөгийг 05 дугаар сарын 17-ны өдөр Баянцагаан багт зохион байгууллаа.
Уг өдөрлөгийн үеэр иргэд, хэрэглэгчдэд байгууллагынхаа үйл ажиллагааг сурталчлан стандартын болон бүтээгдэхүүн үйлчилгээний баталгаажуулалт, хэмжих хэрэгслийн шалгалт баталгаажуулалт, итгэмжлэгдсэн сорилтын лабораторийн үйл ажиллагаа, сорьцын хяналтын чиглэлээр мэдээ, мэдээлэл, зөвлөгөө өгч, худалдааны жинг баталгаажуулж, савласан бүтээгдэхүүний тоо хэмжээнд хэмжил зүйн хяналт хийж, гарын авлагаар хангаж ажиллалаа. Энэ үеэр хэрэглэгчийн сэтгэл ханамжийн судалгааг 19 иргэнээс авсан.