2023 оны 09 сарын 15-ны өдөр Жаргалант суманд нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгууллаа. Тус үйл ажиллагаагаар шатахуун түгээгүүр, бүх төрлийн жин, цахилгааны тоолуур, цусны даралтын аппарат, техникийн манометр, халуун хүйтэн усны тоолуур, автоцистерний торх зэрэг хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын чиглэлээр иргэдэд мэдээ, мэдээлэл хүргэж ажиллалаа. Мөн Тэс Петролиум ХХК-ийн шатахуун түгээх станцаас шатахуун худалдан авсан хэрэглэгчдэд түгээгүүрийг MNS 3015:2014 стандартын дагуу шалгаж, худалдааны жингүүдийг ээлжит баталгаажуулалтад хамрууллаа.
Стандарт, хэмжил зүйн хэлтэс нь Орхон аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй шатахуун түгээгүүр болон худалдааны жинг жилд хоёр удаа баталгаажуулалт хийж, гэрчилгээ олгодог. Баталгаажуулалт хийлгэж, гэрчилгээг авснаар нийтэд нээлттэй байршуулах, лац ломбыг хөндөхгүй байх үүрэг хүлээдэг.