2023 оны 05 сарын 30-ны өдөр шатахуун түгээгүүр, бүх төрлийн жин, цахилгааны тоолуур, цусны даралтын аппарат, техникийн манометр, халуун хүйтэн усны тоолуур, автоцистерний торх зэрэг хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын чиглэлээр иргэдэд мэдээ, мэдээлэл хүргэж ажиллалаа. Тус өдөрлөгийн үеэр Петровис шатахуун түгээх станцаас шатахуун худалдан авсан хэрэглэгчдэд түгээгүүрийг MNS 3015:2014 стандартын дагуу шалгаж, шаардлага хангаж байгааг танилцууллаа.
Стандарт, хэмжил зүйн хэлтэс нь Орхон аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй шатахуун түгээх станцуудад жилд хоёр удаа баталгаажуулалт хийж, гэрчилгээ олгодог. Баталгаажуулалт хийлгэж, гэрчилгээг авснаар нийтэд нээлттэй байршуулах, лац ломбыг хөндөхгүй байх үүрэг хүлээдэг. Тиймээс иргэд, хэрэглэгчид та бүхэн үйлчлүүлж буй шатахуун түгээх станц нь ГЭРЧИЛГЭЭ авсан эсэхийг шалгаж, үйлчлүүлэхийг зөвлөж байна.