Төрийн байгууллагаас хийж буй ажлыг ил тод нээлттэй сурталчилах, төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх, мэдээ мэдээллээр хангах зорилгоор тус хэлтэс нь 2023 оны 09-р сарын 12-ний өдөр Нээлттэй өдөрлөг зохион байгуулж хийлээ.
Нээлттэй өдөрлөгийг Хүнс хөдөө аж ахуйн газрын Ургамал хамгаалал, хорио цээрийн хяналтын улсын байцаагч, Баян-Өндөр сумын Хүнс худалдаа үйлдвэрлэл үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн нартай хамтран зохион байгуулж, намрын шинэ ургац, байгалийн жимс, жимсгэнэ зах зээлд нийлүүлэгдэж байгаатай холбогдуулан гадаа гудамж талбайд төмс, хүнсний ногоо, жимс жимгэнэ, тарвас худалдаалж байгаа иргэдийн жин хэмжүүрт хяналт тавьж, баталгаагүй болон баталгаажуулалтын хугацаа дууссан жин хэмжүүрүүдийг улсын баталгаажуулалтад хамруулж, өргөн хэрэглээний төмс хүнсний ногоонд агуулагдах нитратын хэмжээг тодорхойлдог багажаар газар дээрээс нь тус хэлтсийн хими-нян судлалын лабораторийн мэргэжилтэн үзэж, иргэдэд мэдээлэл өгч, гарын авлагаар хангаж ажиллалаа.
Мөн Хүнс хөдөө аж ахуйн газрын Ургамал хамгаалал, хорио цээрийн хяналтын улсын байцаагч нь иргэдийн худалдаалж байгаа 5 иргэний тарваснаас дээж авч, лабораторийн шинжилгээнд хамруулав.
Энэ үеэр иргэдийн худалдаалж байгаа ногоо, жимс нь лабораторийн шинжилгээнд хамрагдсан байдлыг үзэж, шинжилгээний бичиггүй иргэдэд баталгаатай жимс ногоо худалдаалахыг зөвлөж, зөвлөмж өгсөн байна.