СХЗГ-ын цахилгаан эталоны лабораторийн мэргэжилтнүүд 2024 оны 3 сарын 12-ны өдрөөс эхлэн Орхон аймгийн хэрэглэгчдийн мөнгөн тооцооны цахилгаан тоолуурыг шалгаж байгаа эрчим хүчний чадлын ажлын эталон төхөөрөмжүүдэд улсын эталоноос нэгж дамжуулах ажлыг хийж, гүйцэтгэлээ.
Аймгийн хэмжээнд Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын 4 ширхэг, Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн 5 ширхэг, Эрдэнэтийн дулааны цахилгаан станц ТӨХК-ийн 2 ширхэг, Эрдэнэт ус, дулаан түгээх сүлжээ ОНӨХК-ийн 2 ширхэг, СХЗХ-ийн 3 ширхэг нийт 16 ширхэг суурин болон зөөврийн ажлын эталон нь хэмжлийн үр дүнгээр стандартын шаардлага хангаж байгааг тогтоолоо.