Стандарт, хэмжил зүйн газар нь Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуульд заасан бүрэн эрх, чиг үүргийг хэрэгжүүлэн ажилладаг бөгөөд Үндэсний стандартыг батлах, бүртгэх, түүний албан ёсны эхийг хадгалах, олон нийтэд мэдээлэх, түгээх чиг үүргийнхээ хүрээнд стандарт, техникийн зохицуулалтын талаарх олон нийтийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, хэрэгжилтийг бүх салбарт хангуулах зорилгоор Үндэсний хэмжээний нөлөөллийн аяныг эхлүүлсэн.
Орхон аймагт дээрх аяныг эрчимжүүлэн, 223 оны 10 дугаар сарын 09-нөөс 11 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл “Бүтээгдэхүүн, үйлчилгээний стандарт, чанарыг дээшлүүлэх сарын аян”-ыг зохион байгуулж байна.
Тус ажлын хүрээнд 2023 оны 10 дугаар сарын 9-өөс эхлэн Орхон аймгийн тамгын газрын Цахим дэлгэцээр
Өглөө-07:30-11:30
Үдээс хойш-16:00-23:30 хүртэл цагийн хуваарийн дагуу стандартыг салбар бүрд таниулах, улмаар иргэд, олон нийтийн стандартын талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэхэд түлхэц үзүүлэх зорилготой мэдээ мэдээллийг иргэдэд өдөр бүр цаг алдалгүй хүргэж байна.