Орхон аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтэс нь Дэлхийн хэмжил зүйн өдрийг тохиолдуулан орон нутгийн байгууллага хоорондын ажлын уялдаа холбоог сайжруулах, хэмжих хэрэгсэл баталгаажуулалтын чиглэлээр харилцан туршлага солилцох, ажилтнуудын ур чадвар, мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор “Хишиг өдөр” арга хэмжээг зохион байгууллаа. Тус арга хэмжээнд Булган аймаг, Дархан-Уул аймгийн хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын мэргэжилтэн нар оролцож дараах ажлуудыг хийж гүйцэтгэлээ.
1.Цахилгаан хэмжлийн төрлөөр MNS 5090:2005 стандартын дагуу 1 фазын электрон тоолуурын лаборатори хоорондын харьцуулалт,
2.Массын хэмжлийн төрлөөр Лабораторийн электрон жинд MNS OIML R76-1:2013 стандартын дагуу шалгалт тохируулга гүйцэтгэх,
3.“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хэмжил зүйн итгэмжлэгдсэн лабораторийн үйл ажиллагаа, эталон тоног төхөөрөмжүүд болон баяжуулах үйлдвэрийн технологийн процесстой танилцаж, туршлага судаллаа.
Мөн бидний ажилд дэмжлэг үзүүлэн, хамтран ажилласан “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-ын Чанар хяналтын хэлтсийн Хэмжил зүйн товчооны хамт олонд талархлаа илэрхийлье.