Тус хэлтсийн баталгаажуулалтын албанд 10-р сард жижиглэн худалдааны газрын үйлчилгээний тохирлын гэрчилгээний хугацаа дууссан тул сунгуулах хүсэлтээ ирүүлсэн 3 аж ахуйн нэгж, баталгаажуулалт хамрагдаж гэрчилгээ авах хүсэлтээ ирүүлсэн нэг иргэн, сауны үйлчилгээгээ баталгаажуулах хүсэлтэй нэг иргэн, ногоон ус боловсруулж гаргасан катодын зэсээ баталгаажуулалтанд хамруулах хүсэлтээ ирүүлсэн 1 аж ахуйн нэгжийн хүсэлтийг тус тус хүлээн авч газар дээр нь тохирлын үнэлгээ хийж, стандартын хэрэгжилтийн түвшинг дээшлүүлэх шаардлагатай 3 аж ахуйн нэгж, 1 иргэний үйлчилгээнд залруулах арга хэмжээг хэрэгжүүлэх үүрэг даалгавар өгч, үл тохирлыг арилгуулан давтан үнэлгээ хийж дүнг гаргалаа.
Тохирлын үнэлгээний ажлын тайланг тус хэлтсийн дэргэдэх “Орон тооны бус баталгаажуулалтын зөвлөл” -ийн хурлаар хэлэлцүүлэн сауны үйлчилгээнээс бусад үйлдвэрлэл, үйлчилгээнд тохирлын гэрчилгээг тус бүр 2 жилийн хугацаатай олгохоор шийдвэрлэлээ.