БАТАЛГААЖУУЛАЛТЫН ОРОН ТООНЫ БУС ЗӨВЛӨЛИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ ХУРАЛДАЖ ШИЙДВЭРЭЭ ГАРГАЛАА.
Орхон аймгийн Стандарт, Хэмжил Зүйн Хэлтсийн дэргэдэх орон тооны бус баталгаажуулалтын зөвлөлийн хурлыг 11-р сарын 25-ны өдөр зохион байгууллаа.
Тус хэлтсийн баталгаажуулалтын албанд 11-р сард жижиглэн худалдааны газрын үйлчилгээний тохирлын гэрчилгээний хугацаа дууссан тул сунгуулах хүсэлтээ ирүүлсэн 3 аж ахуйн нэгж, баталгаажуулалт хамрагдаж гэрчилгээ авах хүсэлтээ ирүүлсэн 3 аж ахуйн нэгжийн хүсэлтийг тус тус хүлээн авч газар дээр нь тохирлын үнэлгээ хийж, стандартын хэрэгжилтийн түвшинг дээшлүүлэх шаардлагатай 3 аж ахуйн нэгжийн үйлчилгээнд стандартын үзүүлэлт, шаардлагыг хангах үүрэг даалгавар өгч, зөрчлийг арилгуулан давтан үнэлгээ хийж дүнг гаргалаа.
Тохирлын үнэлгээний ажлын тайланг тус хэлтсийн дэргэдэх “Орон тооны бус баталгаажуулалтын зөвлөл” -ийн хурлаар хэлэлцүүлэн 2 үйлчилгээнд тохирлын гэрчилгээг тус бүр 1 жилийн хугацаатай, 4 үйлчилгээнд тохирлын гэрчилгээг тус бүр 2 жилийн хугацаатай , нэг үйлчилгээг шаардлага хангасан нөхцөлд олгохоор шийдвэрлэлээ.