БАТАЛГААЖУУЛАЛТЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААНЫ ШИЙДВЭРЭЭР 10 БАЙГУУЛЛАГАД ГЭРЧИЛГЭЭ ОЛГОЛОО
Тус хэлтсийн дэргэдэх Баталгаажуулалтын зөвлөлийн 2023 оны тавдугаар хуралдааныг 03-р сарын 27-ний өдөр зохион байгуулан, нийт 12 аж ахуйн нэгжийн 11 үйлчилгээ, 2 үйлдвэрлэлд хийсэн тохирлын үнэлгээний тайлан дүнг танилцуулан хэлэлцүүллээ. Хуралдааны дүнд : талх нарийн боовны 1 , амны хаалтны 1 үйлдвэрийн бүтээгдэхүүнийг стандартын шаардлага хангатал түр түдгэлзүүлэх, хүнсний 2 дэлгүүрийн үйлчилгээнд 1 жилийн хугацаатай , хоолны газрын 2 үйлчилгээнд 2 жилийн хугацаатай, хүнсний 8 дэлгүүрийн үйлчилгээнд тус бүр 2 жилээр тохирлын гэрчилгээ олгохоор шийдвэрлэснийг хэрэгжүүллээ. Шийдвэрийг доорх мэдээллээс үзнэ үү,