Тус хэлтсийн бүтээгдэхүүн үйлчилгээний баталгаажуулалтын албанд 6-р сард үйлдвэрлэл, үйлчилгээгээ тохирлын баталгаажуулалтад хамруулж, тохирлын гэрчилгээ авах, сунгуулах хүсэлтээ нийт 23 аж ахуйн нэгж, иргэний 25 үйлдвэрлэл , үйлчилгээ өгснийг хүлээн авч, холбогдох стандартын шаардлагад нийцсэн эсэхэд тохирлын үнэлгээ хийж, аж ахуйн нэгжийн худалдаа, үйлчилгээний технологи ажиллагаа болон дотоод хяналтын тогтолцоо, зохистой дадлын шаардлагыг хангаагүй үйлчилгээ эрхлэгчдэд хангах талаар арга зүйн зөвлөгөө өгч, зөрчил дутагдлыг засуулан стандартын хэрэгжилтийг хангуулан, хэлтсийн дэргэх “Орон тооны бус баталгаажуулалтын зөвлөл” -ийн хурлыг 2 удаа зохион байгуулан хуралдуулж, тохирлын үнэлгээний үр дүн, тайланг хэлэлцүүлэн дараах шийдвэрийг гаргасан байна. Үүнд: Стандартын хэрэгжилтийг бүрэн хангаж, чанарын удирдлагын болон хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо, НАССР тогтолцооны стандартуудыг хэрэгжүүлсэн " Эрдмийт " ХХК-ны мал төхөөрөх, мах боловсруулах үйлдвэрийн гулууз мах, ангилсан махан бүтээгдэүүнд 3 жилийн хугацаагаар тохирлын гэрчилгээ олгож, "Баталгаажсан бүтээгдэхүүн" тэмдэг, Зочид буудлын 3 одны зэрэглэлийн шаардлага хангасан "ВЭНС" ХХК-ны "Эрдэнэт- Инн" зочид буудлын MNS 4588: 2009 стандартын шаардлагыг бүрэн хангаж , Өндөр төгөл ХХК-ны "Дуурга " минимаркет MNS 5021-1: 2019 стандартын шаардлагыг бүрэн хангаж тохирлыгн гэрчилгээг 3 жилийн хугацаатай сунгаж, "Баталгаажсан үйлчилгээ" тэмдэг тус тус эзэмшүүлж, бусад үйлчилгээнд 1 - 2 жилийн хугацаатай тохирлын гэрчилгээг олгож, сунгасан байна.