Тус хэлтсийн бүтээгдэхүүн үйлчилгээний баталгаажуулалтын албанд 8-р сард үйлдвэрлэл, үйлчилгээгээ тохирлын баталгаажуулалтад хамруулж, тохирлын гэрчилгээ авах, сунгуулах хүсэлтээ нийт 13 аж ахуйн нэгж, иргэний 14 үйлдвэр, үйлчилгээнд өгснийг хүлээн авч, холбогдох стандартын шаардлагад нийцсэн эсэхэд тохирлын үнэлгээ хийж, аж ахуйн нэгжийн худалдаа, үйлчилгээний дотоод зохион байгуулалт, технологи ажиллагаа болон дотоод хяналтын тогтолцоо, зохистой дадлын шаардлагыг хангаагүй үйлчилгээ эрхлэгчдэд хангах талаар арга зүйн зөвлөгөө өгч, зөрчил дутагдлыг засуулан стандартын хэрэгжилтийг хангуулснаар, хэлтсийн дэргэх “Орон тооны бус баталгаажуулалтын зөвлөл” -ийн хурлыг зохион байгуулан хуралдуулж, тохирлын үнэлгээний үр дүн, тайланг хэлэлцүүлэн дараах шийдвэрийг гаргасан байна. Үүнд: Холбогдох стандартын шаардлагыг бүрэн хангасан "Жүр үр" ХХК-ны бялуу, талх нарийн боовны үйлдвэрлэлд 3 жилийн хугацаатай , хангалттай төвшинд хэрэгжүүлсэн хүнсний 8 дэлгүүр, хоолны газрын 2 үйлчилгээнд тус бүр 2 жилийн хугацаатай, хангаж буй төвшинд үнэлэгдсэн хүнсний 3 дэлгүүрт тус бүр нэг жилийн хугацаатай тохирлын гэрчилгээ олгох, Бүтээгдэхүүн үйлдвэрлэл үлчилгээ нь бүрэн хангагдсан Жүр үр ХХК-нд "Баталгаажсан бүтээгдэхүүн" тэмдэг эзэмшүүлэхээр шийдвэрлэлээ