БАТАЛГААЖУУЛАЛТЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААНЫ ШИЙДВЭРЭЭР 8 БАЙГУУЛЛАГАД ГЭРЧИЛГЭЭ ОЛГОЛОО
Тус хэлтсийн дэргэдэх Баталгаажуулалтын зөвлөлийн 2023 оны зургаа, долоодугаар хуралдааныг 04-р сарын 07, 14-ний өдрүүдэд зохион байгуулан, нийт 8 аж ахуйн нэгжийн 1 бүтээгдэхүүний үйлдвэрлэл, 7 үйлчилгээнд хийсэн тохирлын үнэлгээний тайлан, дүнг танилцуулан хэлэлцүүллээ. Хуралдааны дүнд : амны хаалтны 1 үйлдвэрт 1 жилийн хугацаатай, хүнсний 1 дэлгүүрийн үйлчилгээнд 1 жилийн хугацаатай , хүнсний 6 дэлгүүрийн үйлчилгээнд тус бүр 2 жилээр тохирлын гэрчилгээ олгохоор шийдвэрлэснийг хэрэгжүүллээ. Шийдвэрийг доорх мэдээллээс үзнэ үү,