Тус хэлтсийн бүтээгдэхүүн үйлчилгээний баталгаажуулалтын албанд 9-р сард үйлдвэрлэл, үйлчилгээгээ тохирлын баталгаажуулалтад хамруулж, тохирлын гэрчилгээ авах, сунгуулах хүсэлтээ нийт 13 аж ахуйн нэгж, иргэний 15 үйлдвэр, үйлчилгээнд өгснийг хүлээн авч, холбогдох стандартын шаардлагад нийцсэн эсэхэд тохирлын үнэлгээ хийж, аж ахуйн нэгжийн худалдаа, үйлчилгээний дотоод зохион байгуулалт, технологи ажиллагаа болон дотоод хяналтын тогтолцоо, зохистой дадлын шаардлагыг хангаагүй үйлчилгээ эрхлэгчдэд хангах талаар арга зүйн зөвлөгөө өгч, зөрчил дутагдлыг засуулан стандартын хэрэгжилтийг хангуулснаар, хэлтсийн дэргэх “Орон тооны бус баталгаажуулалтын зөвлөл” -ийн хурлыг хуралдуулж, тохирлын үнэлгээний үр дүн, тайланг хэлэлцүүлэн дараах шийдвэрийг гаргасан байна. Үүнд: Холбогдох стандартын шаардлагыг хангалттай төвшинд хэрэгжүүлсэн хүнсний 2 дэлгүүр, хоолны газрын 1 үйлчилгээнд тус бүр 2 жилийн хугацаатай, хангаж буй төвшинд үнэлэгдсэн хүнсний 4 дэлгүүр, хоолны газрын 3 үйлчилгээ, үсчний газрын нэг үйлчилгээнд тус бүр нэг жилийн хугацаатай тохирлын гэрчилгээ олгох,Стандартын шаардлага хангах хүртэл талх, нарийн боовны нэг үйлдвэр, хоолны газрын нэг үйлчилгээг түр түдгэлзүүлэх шийдвэр гарч хэрэгжилтийг хангалаа.