БАТАЛГААЖУУЛСАН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ МЭДЭЭЛЭЛ
Тус хэлтсийн бүтээгдэхүүн үйлчилгээний баталгаажуулалтын албанд үйлдвэрлэл, үйлчилгээний тохирлын баталгаажуулалтад хамрагдаж тохирлын гэрчилгээгээ сунгуулах хүсэлтээ 4 аж ахуйн нэгж өгснийг хүлээн авч, холбогдох бүтээгдэхүүний стандарт болон “Жижиглэн худалдааны газар, түүний үйлчилгээ. Ерөнхий шаардлага” MNS 5021-1: 2019
стандартын шаардлагад нийцсэн эсэхэд тохирлын үнэлгээ хийж, үр дүнг тус хэлтсийн дэргэх “Орон тооны бус баталгаажуулалтын зөвлөл” -ийн хурлаар хэлэлцүүллээ. “Орон тооны бус баталгаажуулалтын зөвлөл” 2022 оны анхдугаар хуралдаан 1 дүгээр сарын 07-ны өдөр хуралдаж дараах шийдвэрийг гаргасан байна.