Тус хэлтсийн бүтээгдэхүүн үйлчилгээний баталгаажуулалтын албанд 5-р сард үйлдвэрлэл, үйлчилгээгээ тохирлын баталгаажуулалтад хамруулж, тохирлын гэрчилгээ авах, сунгуулах хүсэлтээ нийт 19 аж ахуйн нэгж, иргэн өгснийг хүлээн авч, холбогдох стандартын шаардлагад нийцсэн эсэхэд тохирлын үнэлгээ хийж, аж ахуйн нэгжийн худалдаа, үйлчилгээний технологи ажиллагаа болон дотоод хяналтын тогтолцоо, зохистой дадлын шаардлагыг хангаагүй үйлчилгээ эрхлэгчдэд хангах талаар арга зүйн зөвлөгөө өгч, зөрчил дутагдлыг засуулан стандартын хэрэгжилтийг хангуулан, хэлтсийн дэргэх “Орон тооны бус баталгаажуулалтын зөвлөл” -ийн хурлыг 2 удаа зохион байгуулан хуралдуулж, тохирлын үнэлгээний үр дүн, тайланг хэлэлцүүлэн дараах шийдвэрийг гаргасан байна. Стандартын хэрэгжилтийг бүрэн хангаж, чанарын удирдлагын болон, НАССР тогтолцоо, халал стандартыг хэрэгжүүлсэн "Эрдэнэт Мах маркет" ХХК-ны мал төхөөрөх, мах боловсруулах үйлдвэрт 3 жилийн хугацаагаар тохирлын гэрчилгээ олгож, "Баталгаажсан бүтээгдэхүүн" тэмдэг эзэмшүүллээ.