Баталгаажуулалтын зөвлөлийн 11 дүгээр хурлыг 06 дугаар сарын 05-ны өдөр зохион байгуулан 17 аж ахуйн нэгжийн 21 үйлчилгээ, 1 аж ахуйн нэгжийн 3 нэр төрлийн 20 бүтээгдэхүүнд хийсэн тохирлын үнэлгээний тайлан дүнг танилцуулан хэлэлцүүллээ. Хуралдааны дүнд: 8 аж ахуйн нэгжийн 8 хүнсний дэлгүүрт 2 жилийн, 6 аж ахуйн нэгжийн 6 хүнсний дэлгүүрт 1 жилийн, 2 аж ахуйн нэгжийн зочид буудлын үйлчилгээнд 1- 2 жилийн, 2 аж ахуйн нэгжийн ресторан, баарны үйлчилгээнд 1 - 2 жилийн хугацаатай тохирлын гэрчилгээ олгох буюу сунгаж, 1 аж ахуйн нэгжийн 3 нэр төрлийн 20 бүтээгдэхүүнд 2 жилийн хугацаатай гэрчилгээ олгож “Баталгаажсан бүтээгдэхүүн” тэмдэг хэрэглэх эрхийг өгч, .хүнсний 1 дэлгүүрийн үйлчилгээг стандартын шаардлага хангатал түр түдгэлзүүлэхээр шийдвэрлэснийг хэрэгжүүллээ. Шийдвэрийг доорх мэдээллээс үзнэ үү