Тус хэлтсийн Баталгаажуулалтын албанаас Баталгаажуулалтын зөвлөлийн 20-р хуралдааныг 12-р сарын 28-ны өдөр зохион байгуулан, нийт 17 аж ахуйн нэгж, иргэний 21 үйлдвэрлэл, үйлчилгээний тохирлын үнэлгээний тайлан дүнг танилцуулан хэлэлцүүллээ. Хуралдааны дүнд : 1 хүнсний дэлгүүрт 2 жилийн хугацаатай, 5 хоолны газар 1 жилийн хугацаатай, 7 хоолны газар 2 жилийн хугацаатай , 1 хүнсний дэлгүүрт 1 жилийн хугацаатай, 3 бүтээгдэхүүний үйлдвэрлэлд 1 жилийн хугацаатай тохирлын гэрчилгээ олгох, 1 хоолны үйлдвэрлэлд 2 жилийн хугацаатай "Баталгаажсан бүтээгдэхүүн "тэмдэг эзэмшүүлэх , 3 үйлчилгээг стандартын шаардлага хангах хүртэл түдгэлзүүлэхээр шийдвэрлэснийг хэрэгжүүллээ. Шийдвэрийг доорх мэдээллээс үзнэ үү,