БАТАЛГААЖУУЛАЛТЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААНЫ ШИЙДВЭРЭЭР 7 БАЙГУУЛЛАГАД ГЭРЧИЛГЭЭ ОЛГОЛОО
Тус хэлтсийн дэргэдэх Баталгаажуулалтын зөвлөлийн 2023 оны анхны хуралдааныг 01-р сарын 13-ны өдөр зохион байгуулан, нийт 8 аж ахуйн нэгж, иргэний 9 үйлчилгээнд хийсэн тохирлын үнэлгээний тайлан дүнг танилцуулан хэлэлцүүллээ. Хуралдааны дүнд : 3 хүнсний дэлгүүрт 2 жилийн хугацаатай, 1 хоолны газар 1 жилийн хугацаатай, 2 хоолны газар 2 жилийн хугацаатай , 2 хүнсний дэлгүүрт 1 жилийн хугацаатай тохирлын гэрчилгээ олгох, 1 хоолны үйлдвэрлэл, үйлчилгээг стандартын шаардлага хангах хүртэл түдгэлзүүлэхээр шийдвэрлэснийг хэрэгжүүллээ. Шийдвэрийг доорх мэдээллээс үзнэ үү,![](https://masm.gov.mn/orh/images/news/1673868947_1-23.png)
![](https://masm.gov.mn/orh/images/news/1673868947_1-23.png)