БАТАЛГААЖУУЛАЛТЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААНЫ ШИЙДВЭРЭЭР 7 БАЙГУУЛЛАГАД ГЭРЧИЛГЭЭ ОЛГОЛОО
Тус хэлтсийн дэргэдэх Баталгаажуулалтын зөвлөлийн 2023 оны гуравдугаар хуралдааныг 02-р сарын 14-ний өдөр зохион байгуулан, нийт 8 аж ахуйн нэгжийн 10 үйлчилгээ, 2 үйлдвэрлэлд хийсэн тохирлын үнэлгээний тайлан дүнг танилцуулан хэлэлцүүллээ. Хуралдааны дүнд : худалдааны газрын 1 үйлчилгээг стандартын шаардлага хангатал түр түдгэлзүүлэх, хүнсний 2 дэлгүүр, хоолны газрын 1 үйлчилгээнд 1 жилийн хугацаатай , 2 дэлгүүр, хоолны газрын 1 үйлчилгээнд 2 жилийн хугацаатай, спорт цогцолборын бялдаржуулах, бассейн, халуун усны, сауны, цанын баазны үйлчилгээнд тус бүр 2 жилээр тохирлын гэрчилгээ олгох шийдвэрийг хэрэгжүүлэн , тохирлыг гэрчлэх тэмдэг хэрэглүүлэхээр шийдвэрлэснийг хэрэгжүүллээ. Шийдвэрийг доорх мэдээллээс үзнэ үү,![](https://masm.gov.mn/orh/images/news/1676621815_2023-3.png)
![](https://masm.gov.mn/orh/images/news/1676621815_2023-3.png)