Баталгаажуулалтын зөвлөлийн 10 дугаар хурлыг 05 дугаар сарын 15-ний өдөр зохион байгуулан 13 аж ахуйн нэгжийн 12 үйлчилгээ, 2 аж ахуйн нэгжийн 2 нэр төрлийн бүтээгдэхүүнд хийсэн тохирлын үнэлгээний тайлан дүнг танилцуулан хэлэлцүүллээ. Хуралдааны дүнд : 5 аж ахуйн нэгжийн 5 хүнсний дэлгүүрт 2 жилийн, 2 аж ахуйн нэгжийн 2 хүнсний дэлгүүрт 1 жилийн, 1 аж ахуйн нэгжийн халуун усны 1 үйлчилгээнд 2 жилийн, сауны 1 үйлчилгээнд 1 жилийн , 1 аж ахуйн нэгжийн 1 ресторан, 1 караоке үйлчилгээнд тус бүр 2 жилийн хугацаатай тохирлын гэрчилгээ олгох буюу сунгаж, Катодын зэсний 1 үйлдвэрт гурван жилийн хугацаатай гэрчилгоо олгож “Баталгаажсан бүтээгдэхүүн” тэмдэг хэрэглэх эрхийг өгч, хэрчсэн гурилын 1 үйлдвэр, .хүнсний 1 дэлгүүрийн үйлчилгээг стандартын шаардлага хангатал түр түдгэлзүүлэхээр шийдвэрлэснийг хэрэгжүүллээ. Шийдвэрийг доорх мэдээллээс үзнэ үү,