Тус хэлтсийн бүтээгдэхүүн үйлчилгээний баталгаажуулалтын албанд 10-р сарын хоёрдугаар хагаст үйлдвэрлэл, үйлчилгээгээ тохирлын баталгаажуулалтад хамруулж, тохирлын гэрчилгээ авах, сунгуулах хүсэлтээ нийт 8 аж ахуйн нэгж, иргэний 8 үйлдвэр, үйлчилгээнд өгснийг хүлээн авч, холбогдох стандартын шаардлагад нийцсэн эсэхэд тохирлын үнэлгээ хийж, тайлан дүгнэлтийг хэлтсийн дэргэдэх “Орон тооны бус баталгаажуулалтын зөвлөл” -ийн 17 дахь хурлыг хуралдуулж, тохирлын үнэлгээний үр дүн, тайланг хэлэлцүүлэн дараах шийдвэрийг гаргасан байна. Үүнд: Холбогдох стандартын шаардлагыг хангалттай төвшинд хэрэгжүүлсэн хүнсний 2 дэлгүүр, Зочид буудлын 2 үйлчилгээнд тус бүр 2 жилийн хугацаатай, хангаж буй төвшинд үнэлэгдсэн хоолны газрын 3 үйлчилгээ, хүнсний дэлгүүрийн 3 үйлчилгээ, талх нарийн боовны 1 үйлдвэрлэлд тус бүр нэг жилийн хугацаатай тохирлын гэрчилгээ олгох, Стандартын шаардлага хангах хүртэл дэн буудлын үйлчилгээг түр түдгэлзүүлэх шийдвэр гарч хэрэгжүүллээ.