Баталгаажуулалтын зөвлөлийн 12 дугаар хурлыг 06 дугаар сарын 30-ны өдөр зохион байгуулан 19 аж ахуйн нэгжийн 20 үйлчилгээ, 4 аж ахуйн нэгжийн 5 нэр төрлийн 5 нэрийн бүтээгдэхүүнд хийсэн тохирлын үнэлгээний тайлан дүнг танилцуулан хэлэлцүүллээ. Хуралдааны дүнд: 8 аж ахуйн нэгжийн 8 хүнсний дэлгүүрт 2 жилийн, 6 аж ахуйн нэгжийн 6 хүнсний дэлгүүрт 1 жилийн, 2 аж ахуйн нэгжийн хоолны газрын үйлчилгээнд 1 жилийн, 5 аж ахуйн нэгжийн 5 нэр төрлийн 5 бүтээгдэхүүнд тус бүр 1 жилийн хугацаатай гэрчилгээ олгож , хүнсний 2 дэлгүүр, хөдөлмөр зуслангийн үйлчилгээг стандартын шаардлага хангатал түр түдгэлзүүлэхээр шийдвэрлэснийг хэрэгжүүллээ. Шийдвэрийг доорх мэдээллээс үзнэ үү