ОРХОН АЙМГИЙН СТАНДАРТ, ХЭМЖИЛ ЗҮЙН ХЭЛТСИЙН ТҮҮХЭН ТОВЧООН
1981 оны 01-р сарын 01: 1981 оны 01-р сараас Эрдэнэт хотын АДХ-ын гүйцэтгэх захиргаанд Үнэ чанарын хэлтэс 2 орон тоотой байгуулагдаж, БНМАУ-ын СнЗ-ийн 1988 оны 83 дугаар тогтоолын дагуу аймаг, хотын хурлын байгууллагын зохион байгуулалтын өөрчлөлт хийгдэж, 1988 оны 05-р сарын 01-нээс Эрдэнэт хотын Стандарт, чанарын хяналтын хэлтсийг 3 орон тоотойгоор ажиллуулж байгаад Эрдэнэт хотын АДХ-ын гүйцэтгэх захиргааны 1992 оны 01-р сарын 29-ний өдрийн 12 тоот тогтоолоор Эрдэнэт хотын Хэмжил зүйн төвийг байгуулж байсан бөгөөд түүнчлэн Эрдэнэт хотын АДХ-ын гүйцэтгэх захиргааны 1992 оны 08-р сарын 19-ний өдрийн 83 тоот тогтоолоор хотын хэмжил зүйн төв, хотын АДХ-ын гүйцэтгэх захиргааны нийгэм эдийн засгийн хөгжил, техник технолоийн бодлогын хэлтэст харьяалагдаж байсан Стандартчилал чанарын асуудлыг нэгтгэж, хотын Стандартчилал, хэмжил зүйн төв байгуулагдсан түүхтэй.
МАХН-ын ТХ, БНМАУ-ын СнЗ-ийн 1979 оны 19 дүгээр тогтоолоор Эрдэнэт хотын АДХ-ын гүйцэтгэх захиргаанд Үнэ, чанарын хэлтэс 2 орон тоотой байгуулагдаж, даргаар нь Б.Норжинсүрэн томилогдон ажиллаж байлаа.
1988 оны 05 дугаар сарын 01: БНМАУ-ын СнЗ-ийн 1988 оны 83 дугаар тогтоолын дагуу Эрдэнэт хотын Стандарт, чанарын хяналтын хэлтсийг 3 орон тоотой болгон, даргаар нь Н.Цээсүрэн томилогдон ажиллаж байсан.
1992 он 01 дүгээр сарын 29: Эрдэнэт хотын АДХ-ын гүйцэтгэх захиргааны 1992 оны 12 дугаар тогтоолоор Эрдэнэт хотын Хэмжил зүйн төвийг байгуулж, даргаар нь Д.Эрдэнэдалайг томилон ажиллуулж байлаа.
1992 оны 08 дугаар сарын 20: Эрдэнэт хотын АДХ-ын гүйцэтгэх захиргааны 1992 оны 83 тоот тогтоолоор Эрдэнэт хотын Хэмжил зүйн төв, Эрдэнэт хотын АДХ-ын гүйцэтгэх захиргааны нийгэм эдийн засгийн хөгжил, техник технологийн бодлогын хэлтэст хаярьяалагдаж байсан Стандартчилал, чанарын асуудлыг нэгтгэж, Эрдэнэт хотын Стандартчилал, хэмжил зүйн төвийг байгуулж, даргаар нь Б.Дэмбэрэл томилогдсон.
1992 оны 12-р сарын 16: Хотын АДХ-ын Гүйцэтгэх захиргааны 1992 оны 11-р сарын 15-ны өдрийн 276 тоот захирамжаар Б.Дэмбэрэлийг өөрийнх нь хүсэлтээр ажлаас чөлөөлж, 1992 оны 12-р сарын 16-ны өдрөөс Д.Өлзийбаярыг томилон, энэ хугацаанд Ц.Бат-Эрдэнэ захирлын ажлыг түр орлон гүйцэтгэхээр тохирчээ.
1995 оны 10 дугаар сарн 21: Мөн захирамжаар Стандартчилал, хэмжил зүйн төвийн захирлаар Д.Өлзийбаярыг томилсон бөгөөд Стандартчилал, хэмжил зүйн Үндэсний төвөөс анх итгэмжлэлийн комисс ирж, тус байгууллагын сорилтын болон хэмжил зүйн лабораториудыг итгэмжлэлд хамруулж, итгэмжилсэн ба үүнээс хойш 1997, 1999, 2002, 2004, 2008, 2011, 2015, 2019 онуудын итгэмжлэлд амжилттай дүн үзүүлж итгэмжлэлээ сунгуулан ажиллаж байна. онуудад давтан итгэмжлэлэд хамрагдан ажилласан байна.
2001 оны 01-р сарын 18: Орхон аймгийн Засаг даргын 2001 оны 21 тоот захирамжаар Стандартчилал, хэмжил зүйн төвийн захирлаар С.Чулуунбатыг томилон ажиллуулсан байна.
Өнөөдрийн байдлаар боловсон хүчин, эталон тоног төхөөрөмж, материаллаг баазын хувьд ихээхэн өссөн бөгөөд аймгийн хэмжээнд Стандартчилал, сорьцын хяналт, хэмжил зүйн төрлөөр төрийн бодлогыг хэрэгжүүлэх бүрэн боломжтой байгууллага болон өсөж хөгжлөө. Орхон аймгийн хэмжээнд цахилгаан соронзон, хий шингэний хэмжих хэрэгслийн тоо хэмжээ зарцуулалт, даралт, массын хэмжлийн төрлүүдээр өндөр нарийвчлал бүхий ажлын эталон хэмжих хэрэгсэл ашиглан шалгалт баталгаажуулалт, сорьцын хяналт, тохирлын үнэлгээ, стандартын салбар сангийн үйл ажиллагааг мэргэжлийн албан хаагчид гүйцэтгэн ажиллаж, үйл ажиллагаандаа шинэчлэн батлагдсан хуулиуд, холбогдох стандартууд, СХЗГ-ын даргын баталсан дүрэм, журмыг мөрдөн ажиллаж байна.
ОРХОН АЙМГИЙН
СТАНДАРТ, ХЭМЖИЛ ЗҮЙН ХЭЛТЭС