Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 420 дугаар тогтоолоор баталсан “Салбарын хяналт шалгалтын төлөвлөгөө” Монгол Улсын Шадар Сайдын 2024 оны 7 дугаар тушаалаар баталсан “Стандарт, хэмжил зүйн салбарын 2024 оны төлөвлөгөөт хяналт шалгалтад хамрагдах объектын жагсаалт”-ыг баталсан. Уг төлөвлөгөөт хяналт шалгалтад Орхон аймгийн нутаг дэвсгэрт газрын тосны бүтээгдэхүүний хадгалалт, тээвэрлэлт, борлуулалтын үйл ажиллагаа эрхэлдэг “Сод Монгол Групп” ХХК-ийн ШТС-25, “Магнай Трейд” ХХК-ийн агуулах, “Тэс Петролиум” ХХК-ийн ШТС-22, “Шунхлай Петролиум” ХХК-ийн ШТС-1, “Гор Газ” АХЦС-12, “Юни Газ” АХЦС-1 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд 12.1.1 “Хэмжүүр, хэмжих хэрэгсэл ашиглагч байгууллагын хэмжлийн нэгдмэл байдлыг шалгах хяналтын хуудас”-аар шалгаж илэрсэн зөрчилд холбогдох арга хэмжээг авч ажиллалаа.