Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ ТӨХК болон Эрдэнэт Ус дулаан түгээх сүлжээ ОНӨХК-ийн харьяа айл өрх, аж ахуй нэгжийн мөнгөн тооцоонд ашиглагддаг эрчим хүчний цахилгаан тоолуурын ээлжит баталгаажуулалтын ажил үргэлжлэн хийгдэж байна. Он гарсаар нийт 1350 орчим цахилгаан тоолуурыг MNS 5090:2005 стандартын дагуу шалгаж баталгаажууллаа.