Түүхий эд бүтээгдэхүүний чанар аюулгүй байдлыг хангуулах, экспортод чиглэсэн хүнд хөнгөн үйлдвэрлэлийг дэмжих, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, чанар стандартын хэрэгжилтийн түвшинг сайжруулахад аж ахуйн нэгж байгууллагуудын чанарын дэд бүтэц болох сорилтын болон шалгалт тохируулгын лабораториудын удирдлага зохион байгуулалт, техникийн чадавхыг MNS ISO/IEC 17025:2018 стандартад нийцүүлэх арга зүйгээр хангаж чадавхаа дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор 2023 оны 03 дугаар сарын 21, 22-ны өдрүүдэд “Сорилтын болон шалгалт тохируулгын лабораторийн чадавхид тавих ерөнхий шаардлага MNS ISO/IEC 17025:2018” сэдэвт сургалтыг зохион байгууллаа. Сургалтын үеэр Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль, стандартчилал, хэмжилзүй, тохирлын үнэлгээг хөгжүүлэх, чадавхжуулах чиглэлээр боловсруулж буй төрөөс баримтлах бодлого, “Стандарт ба хөгжил” хөтөлбөрийн талаар мэдээлэл өглөө. Сургалтад "Жаргалант мах импекс" ХХК, "Эрдэнэтийн дулааны цахилгаан станц" ТӨХК, "Эрдэнэт ус дулаан түгээх сүлжээ" ОНӨХК, "Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК, "Эрдэнэт Хивс" ХХК, Стандарт, хэмжил зүйн хэлтэс зэрэг байгууллага, аж ахуйн нэгжийн лабораторийн мэргэжилтнүүд хамрагдлаа.