Стандарт техникийн зохицуулалтын талаарх олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор Яргуйт, Хүрэн булаг, Зэст багийн хүнсний дэлгүүрийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдэд стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль, стандартын болон бүтээгдэхүүн үйлчилгээний баталгаажуулалт, хэмжүүр хэмжих хэрэгслийн шалгалт баталгаажуулалт, сорьцын хяналтын чиглэлээр сургалт хийж гарын авлагаар хангаж ажиллалаа.Мөн энэ үеэр Жижиглэн худалдааны газар, түүний үйлчилгээ. Ерөнхий шаардлага MNS 5021-1:2019 стандартын мэдээллийг өгч стандартыг ханган ажиллах талаар зөвлөгөө өглөө.