Стандартчилал, стандарт, техникийн зохицуулалтын улсын мэдээллийн үйлчилгээ
Хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчин, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн аюулгүй байдлыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хангах замаар нөөцийг зүй зохистой ашиглах, бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, худалдааг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой.
Үйл ажиллагааны чиглэл
o Стандартчиллын бодлого төлөвлөлтийн үйл ажиллагааг орон нутагт хэрэгжүүлэх,
o Шинэ үйлдвэрлэл, үйлчилгээ, дэвшилтэт технологийг дэмжих,
o Стандарт боловсруулах талаар арга зүйн зөвлөгөө өгөх,
o Стандартын төсөл хөтөлбөрт оролцох,
o Стандарт, техникийн зохицуулалтад шүүлт хийх, бүртгэх, мэдээлэх
o Стандартын мэдээлэл лавлагааны салбар сан ажиллуулах
Стандартын мэдээлэл лавлагааны салбар сан нь дараах ажил үйлчилгээг үзүүлнэ. Үүнд:
• Стандарт, техникийн зохицуулах эрхийн акт, баримт бичгийг төвлөрүүлэн бүрдүүлэх, хүлээн авах, хадгалах, хамгаалах, мэдээллийн үйлчилгээ үзүүлэх,
• Стандартыг хэвлэх, борлуулах, түгээх ,
• Стандартын мэдээлэл, сургалт, сурталчилгаа