Хэлтсийн дэргэдэх бүтээгдэхүүн, үйлчилгээний баталгаажуулалтын орон тооны бус зөвлөлийн есдүгээр хурлыг 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдөр зохион байгууллаа. Тус хурлаар 10 аж ахуйн нэгжийн 10 үйлчилгээ, 1 иргэний 1 үйлчилгээ, 1 аж ахуйн нэгжийн 1 бүтээгдэхүүнд хийсэн тохирлын үнэлгээний тайлан дүнг танилцуулан хэлэлцүүллээ. Хурлаар тохирлын гэрчилгээ шинээр авах хүсэлт ирүүлсэн 2 аж ахуйн нэгжийн 2 үйлчилгээ, 1 иргэний 1 үйлчилгээний газар, хугацаа сунгуулах 9 аж ахуйн нэгжийн 9 үйлчилгээ, 1 аж ахуйн нэгжийн 1 бүтээгдэхүүний тохирлын үнэлгээний тайлан, дүгнэлтийг хэлэлцэж, шийдвэрлэлээ.