Стандартын хэрэгжилтийн үр дүнг нэмэгдүүлэх жил, "Стандарттай Монгол" нөлөөллийн аяны хүрээнд 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдөр нээлттэй хаалганы өдөрлөгийг Говил багт зохион байгууллаа.
Тус өдөрлөгийн үеэр иргэд, хэрэглэгчдэд байгууллагынхаа үйл ажиллагааг сурталчлан стандартын болон бүтээгдэхүүн үйлчилгээний баталгаажуулалт, хэмжих хэрэгслийн шалгалт баталгаажуулалт, итгэмжлэгдсэн сорилтын лабораторийн үйл ажиллагаа, хэмжил зүйн хяналт, сорьцын хяналтын чиглэлээр мэдээ мэдээлэл, зөвлөгөө өгч, гарын авлагаар хангаж ажиллалаа.
Энэ үеэр Мөнхсүндрэл өрхийн эмнэлгийн эмч ажилчдад Хэмжил зүйн хяналт болон хэмжих хэрэгсэл баталгаажуулалтын талаар мэдээлэл хийсэн.Мөн хэрэглэгчийн сэтгэл ханамжийн судалгааг 26 иргэнээс авсан.