Стандарт, хэмжил зүйн газраас 2024 оныг “#СТАНДАРТЫН_ХЭРЭГЖИЛТИЙН_ҮР_ДҮНГ_НЭМЭГДҮҮЛЭХ” чиглэлд онцгой ач холбогдол өгч ажиллаж байгаа билээ. Энэ ажлын хүрээнд Орхон аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн үйл ажиллагааг иргэдэд сурталчлах, тайлбарлан таниулах, зарим үйлчилгээгээ иргэдэд шууд хүргэх, санал хүсэлтийг сонсох зорилгоор 2024 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 9 цагаас 12 цагийн хооронд Есөн-эрдэнэ худалдааны төвын гадна талбайд нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөж байна. Иймд иргэд та бүхнийг “Нээлттэй хаалганы өдөрлөг”-т хүрэлцэн ирэхийг урьж байна.