2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Баян-Өндөр сумын спорт заал, 11 дүгээр сарын 25-ны өдөр Залуучуудын ордонд зохион байгуулагдсан “ИРГЭДИЙН ОРОЛЦОО-ТӨЛӨӨЛӨГЧИЙН МАНЛАЙЛАЛ-ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ” сэдэвт нэгдсэн өдөрлөгт оролцож иргэд, хэрэглэгчдэд байгууллагынхаа үйл ажиллагааг сурталчлан стандартын болон бүтээгдэхүүн үйлчилгээний баталгаажуулалт, хэмжүүр хэмжих хэрэгслийн шалгалт баталгаажуулалт, сорьцын хяналтын чиглэлээр мэдээ, мэдээлэл, зөвлөгөө өгч, гарын авлагаар хангаж ажиллалаа. Өдөрлөгийн үеэр иргэд аж ахуйн нэгжийн 12 ширхэг жин, 3 ширхэг цусны даралтын аппаратыг шалгаж баталгаажууллаа.Мөн 2 хоолны газар 4 хүнсний дэлгүүрийн үйлчилгээнд тохирлын үнэлгээ хийж ажиллалаа.