“Юманд хэмжээ бий” уриан дор Бүтээгдэхүүн үйлчилгээний стандарт, чанарыг дээшлүүлэх сарын аяны хүрээнд Стандарт, хэмжил зүйн хэлтсийн хэмжил зүйн лабораториос Орхон аймгийн хэмжээнд үйл ажиллагаа эрхэлдэг итгэмжлэгдсэн болон тусгай зөвшөөрөл бүхий хэмжих хэрэгслийн лаборатори хоорондын нэгдсэн уулзалтыг 2023 оны 10 сарын 20-ны өдөр зохион байгуулан ажиллалаа.
Тус үйл ажиллагаанд Стандарт хэмжил зүйн хэлтсийн хэмжил зүйн лаборатори, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ, Эрдэнэт дулааны цахилгаан станц ТӨХК, Эрдэнэт ус дулаан түгээх сүлжээ ОНӨХК, Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн хэмжил зүйн лабораториуд оролцож, лаборатори тус бүрийн танилцуулга, орчин нөхцөл, хүчин чадал, эталон тоног төхөөрөмжтэй биечлэн танилцах, ажил мэргэжил ур чадварын хүрээнд харилцан туршлага солилцов.