СТАНДАРТ, ХЭМЖИЛЗҮЙН ХЭЛТСИЙН МЭДЭЭ
2022 ОНЫ 08-Р САРЫН 18
Орхон аймгийн засаг даргын захирамжийн дагуу 2022 оны 08-р сарын 01-ний өдрөөс 2022 оны 10-р сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд Баян-Өндөр сумын хэмжээнд байруудын гадна авто зогсоолууд дээр зөвхөн автомашин дээрээс худалдаалахыг зөвшөөрсөнтэй холбогдуулан тус хэлтсийн хүнсний ногоо худалдаалж байгаа иргэдийн жин хэмжүүрийг баталгаажууллаа.
Үүнд :
- Танил техникийн захын үүдэнд худалдаалагдаж байгаа хүнсний ногооны 1 жин, хэмжүүр
- Хорооллын эцэст худалдаалагдаж байгаа хүнсний ногооны 1 жин, хэмжүүр
- Мэнд амар ХХК-ны урд талбайд худалдаалагдаж байгаа хүнсний ногооны 1 жин, хэмжүүр
- Пирамид төв 6-16 байрны дунд худалдаалагдаж байгаа хүнсний ногооны 1 жин, хэмжүүр
- Урт цагааны талбайд худалдаалагдаж байгаа хүнсний ногооны 1 жин, хэмжүүр
- Сувилалын урд талбайд худалдаалагдаж байгаа хүнсний ногооны 2 жин, хэмжүүрийг тус тус улсын баталгаажуулалтад хамруулж гэрчилгээ олголоо. Цаашид баталгаажуулалтын ажил үргэлжилж байна.
Иргэд хэрэглэгчид жин хэмжүүрийн талаар дутагдал, зөрчил илэрсэн тохиолдолд Стандарт, хэмжил зүйн хэлтэс дээр болон 9935-0107 дугаарын утсанд хандаж, санал хүсэлтээ өгөх боломжтой.